Legal Counsel
“АНД Системс” ХХК (“ Компани ”) болон түүний толгой, охин, хараат компани (хамтад нь “ Группийн оролцогч компани ”)-уудын өдөр тутмын үйл ажиллагаа хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлэхэд хууль, эрх зүйн мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлнэ. Гүйцэтгэх үүрэг: Компани болон Группийн оролцогч компанийн өдөр тутмын үйл ажиллагаанд шаардлагатай хууль, эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх; Компани болон Группийн оролцогч компаниас байгуулах гэрээ, хэлцлийн төсөл боловсруулах, хянах; Компани болон Группийн оролцогч компанийн засаглал, комплаeнсыг хангахтай холбоотой үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, баримт бичиг боловсруулах, шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх; Компани болон Группийн оролцогч компанийн үйл ажиллагааны дотоод зохион байгуулалт, хөдөлмөрийн харилцаатай холбоотой баримт бичиг боловсруулах, хянах, зөвлөгөө өгөх; Компани болон Группийн оролцогч компаниас гарах баримт бичиг, албан бичгийн төсөл боловсруулах, боловсруулсан төслийг хянах, шаардлагатай хууль зүйн зөвлөгөө өгөх; Компани болон Группийн оролцогч компанийг аливаа гуравдагч этгээд, төрийн эрх бүхий байгууллага, шүүхийн өмнө төлөөлөх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах; Компанийн шууд удирдлагаас өгсөн чиг үүргийн дагуу хийж гүйцэтгэх бусад ажлуудыг хийж гүйцэтгэх. Тавигдах Шалгуур: Хууль, эрх зүйн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй; Мэргэжлээрээ 2-оос дээш ажилласан туршлагатай; Хууль зүйн дүгнэлт хийх, баримт бичиг боловсруулах чадвартай; Монгол хэл, бичгийн өндөр чадвартай; Багаар ажиллах чадвартай; Хувийн ёс зүйтэй, хувийн зохион байгуулалт сайн, нягт нямбай; Компьютерын хэрэглээний программ ашиглах чадвартай; Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
- A cover letter and résumé bullets tailored to this role
- An honest fit score before you apply
- What AND Global Pte.Ltd raised, who backs it and how fast it's growing
- One-click apply, tracked with everything else you've applied to